Ohin Mini Lyrics & Tabs by Gee

Ohin Mini

guitar chords lyrics

Gee

Album : GeeometryPlayStop

Охин минь миний нутгийн охид минь
Ороо бусгаа цаг зүрхэн тушаа цохилж байна
Олон түмний өмнө өөрийн нэрийг бодож бай

Гол нь өнгөөр биш хүн чанараар гоодож бай
Өөрийгөө ойлгуулахаас бусдыг ойлгохыг хичээ
Өөдлөх үүд хаалгаа онгойлго чи хүчээр
Бусдын гарыг харах чиний хувь заяа биш ээ
Тусдаа үүсэл гарал чиний хувьтайгын жишээ
Энгэсэг тавиад, нэг хэсэг яваад,
Төгс ээж аваа, тэрсэлж гараад,
Өсөхийн жаргал, Өсгийн өндөрт
Хүслийг болгогч, бүсгүй болов!!!
Хэцүү үгүй, зүйл огт үгүй
Хэлсэн үгийн, зүйр тогтохгүй
Амархан даваа амьдралд үгүй

Хэцүү үгүй, зүйл огт үгүй
Хэлсэн үгийн, зүйр тогтохгүй
Амархан даваа амьдралд үгүй
Алив бүхнийг даван гарах Монгол Бүсгүй чи
Ухаан сийрэг бол ухрахгүй охин минь
Урагшаагаа хар цөхрөлтгүй охин минь
Урьдны алдаагаа бүү давт охин минь
Ургах наран чамайг дуудна охин минь
Охин минь үг сонс наашаа суу
Охин минь энэ чиний төлөө миний дуу
Охин минь хэлээд өгье би бэлэн
Охин минь ирээдүй минь чи билээ
Хаа холын харь эрийг ханиа болгож
Халаглахаасаа өмнө инээд нь ханиад болж
Хатууг үзлээ гэж хүний нутагт дахиад бодож
Халуун цусаа холиод Эх оронлуугаа мордож
Алдаж болно гэхдээ Сонголт хэнийх байв
Амьдарлаа арилжагсад Монголд хэт их байна
Чиний газар нутаг эрлийзүүдийн үүр биш
Чимхийн төдий ч бүү март бидний амьдрал үүрд биш
Аав ээж нь чамайг сайн хүн болоорой гээд
Алтан дэлхийгээс сайхныг нь олж тоолоорой гээд
Зүтгэсэн зүтгэлийг нь чи бүү талаар болго
Зөрүүдэлж буруудах шалтаг өөртөө бүү олго
Охин минь чи хөх толботой төрсөн
Олон өвөг чинь үүний төлөө тоо нь цөөрсөн
Тэгэхээр чамаас хөх толбот үр гарах ёстой
Чиний үрийн үр ч хөх толбот байх ёстой
Ухаан сийрэг бол ухрахгүй охин минь
Урагшаагаа хар цөхрөлтгүй охин минь
Урьдны алдаагаа бүү давт охин минь
Ургах наран чамайг дуудна охин минь
Охин минь үг сонс наашаа суу
Охин минь энэ чиний төлөө миний дуу
Охин минь хэлээд өгье би бэлэн
Охин минь ирээдүй минь чи билээ
Заяаны хань зам дээр гэдэг
Залгасан болгонтойгоо завхайрах биш дэг
Заавал сайныг нь олж зав цагаа зарцуул
Заваан явдалтан бишгүй бий олон харчуулд
Хэн нэгний шөнийн зугааг гаргагч болоосой гэж
Хэсэг зуурдын жаргалд биеэ золиосой гэж
Хэвлий дотроо чамайг ээж чинь тээгээгүй байх
Хэн дуртайд нь халуун энгэрээ нээгээгүй байх
Ээжийгээ чи сайн хүн гэж боддог бол
Ээжээсээ илүү сайн байхыг бодож ол
Эцсийн эцэст эхээс төрсөн эх хүн
Энэ хорвоогийн эхлэл бас тэд мөн
Чи ч мөн Их хүний эх болно
Илчээрээ өөрийн олон үрсээ ээх болно
Шинэ ертөнцийг хэвлийдээ тээх болно
Шилдэг бүхэнд өөрийн нэрээ шингээх болно
Ухаан сийрэг бол ухрахгүй охин минь
Урагшаагаа хар цөхрөлтгүй охин минь
Урьдны алдааг бүү давт охин минь
Ургах наран чамайг дуудна охин минь
Охин минь үг сонс наашаа суу
Охин минь энэ чиний төлөө миний дуу
Охин минь хэлээд өгье би бэлэн
Охин минь ирээдүй минь чи билээ

Like us on Facebook.....
-> Loading Time :0.0059 sec