Uu Lyrics & Tabs by Gee

Uu

guitar chords lyrics

Gee

Album : GeeometryPlayStop

Аль газрын ёсноос, айлчлан ирээд
Ард түмнийг минь, алив сөхөр хэмээв
Ардаас орж ирэв үү, аль эсвэл урдаас уу

Арчаагүй болгох хараал идсэн цуст ус уу
Архиар дүүрсэн аягаа, рашаан гэж итгүүлж
Ам хоолой даваад бүгдийг нь газар хэвтүүлж
Авах нэснээ аваад, архи гэдгээ хаяад явсан
Ад чөтгөрийн зан үйлнээс салах юмсан
Ажил хийдэггүй архичин аавтай
Айлын хүүхдийн ирээдүй бүрхэг лавтай
Агсам согтуу тавьсан ар гэрийн зовлон тамтай
Адил биш гэж үү, амьдаръя бүгд тавтай
Аль ч үзлийн хүн Монгол эрсийг дийлэх хэцүү ч
Архи бариад очвол амархан болсон гэж үү?
13-р зуунд дэлхийг хэмх цохьсон

Аль ч үзлийн хүн Монгол эрсийг дийлэх хэцүү ч
Архи бариад очвол амархан болсон гэж үү?
13-р зуунд дэлхийг хэмх цохьсон
Агуу үндэстэн архин шалбаагт живэх гэж үү?
Архиа чи уу, аав ээжээ уу
Анд нөхдөө уу, амрагаа бас уу
Аз жаргалаа уу, амжилтаа уу
Амьдралаа уу, ам бүлээ уу
Нэр төрөө уу, нийт олноо уу
Хүүхдээ мөн уу, хүн чанараа уу
Эх орноо уу, ирээдүйгээ уу
Бүгдийг нь уу, тэгээд сэтгэл чинь ханав уу?
Чингис одоо хаан биш, Чингис архи болсон
Чингисээ уугаад, цээжээ дэлдэж, Чингисээ ярих болсон
Чингис одоо хаан биш, Чингис мөнгө болсон
Чиний нэрийн дээжис олон янзын өнгө олсон
Хар, шар, алтан морьтой эсвэл явган
Шингэн зүйл болоод, шилэн лангуун тавцанд
Өчнөөнөөрөө өрөөстэй, өөрсдийн минь бахархал
Өршөөх төрийн сүлд архин дээр буусан аархал
Архичин аймар гоё, архинаас битгий гар
Айлд та уухгүй бол эр хүн биш хар
Жинхэнэ эрчүүд хэзээ ч сархадын нөлөөнд автдаггүй
Жингэр нохой шиг гуйвж, дайвж явдаггүй
Чамайг хордох тоолонд хэн нэгэн нь баяжиж байгаа
Чамайг дрнтох болгонд тэгсхийгээд хаячихаж байгаа
Тэднийг тансаглуулж, мөнгө өгдөг АТМ биш
Тэнгэр заяат Монгол тэгэж хөлчүүрж явдаг юм биш
Архиа чи уу, аав ээжээ уу
Анд нөхдөө уу, амрагаа бас уу
Аз жаргалаа уу, амжилтаа уу
Амьдралаа уу, ам бүлээ уу
Нэр төрөө уу, нийт олноо уу
Хүүхдээ мөн уу, хүн чанараа уу
Эх орноо уу, ирээдүйгээ уу
Бүгдийг нь уу, тэгээд сэтгэл чинь ханав уу?
Ууж үзээгүй биш, би ч бас уудаг байсан
Уух уухдаа улирлаар нь туудаг байсан
Гэхдээ одоо, би түүнээс жигшиж, айсан
Амьгүй тэр сархад одоо бол миний дайсан
Мөр зэрэгцсэн нөхөд минь түүний хооронд
Ороод зарим нь шоронд, зарим нь шороонд
Тэдний амьдралыг хэн ч бүү үзээсэй гэж
Тэрлэх үгээрээ зорилгоо гүйцээлээ би
Архиа чи уу, аав ээжээ уу
Анд нөхдөө уу, амрагаа бас уу
Аз жаргалаа уу, амжилтаа уу
Амьдралаа уу, ам бүлээ уу
Нэр төрөө уу, нийт олноо уу
Хүүхдээ мөн уу, хүн чанараа уу
Эх орноо уу, ирээдүйгээ уу
Бүгдийг нь уу, тэгээд сэтгэл чинь ханав уу?

Like us on Facebook.....
-> Loading Time :0.0098 sec