Zah Lyrics & Tabs by Gee

Zah

guitar chords lyrics

Gee

Album : GeeometryPlayStop

Эндээс хагартлаа баяжсан нь бараг үгүй
Эгэл ардын супер маркет арга үгүй
Эдийн засгийн гол төв маргахгүй

Хэн ч маргахгүй хэн ч маргахгүй
Хаанаас ч гэсэн ийшээ ардын мөр тасардаггүй
Халаасны минь хэмжээнд тохирсон газар нэг ийм
Хямд үнийн сонголт үүнийг хар зах гэдгийм
Хар зах гэдгийм Хар зах гэдгийм
Буман хүн бужигнадаг түмэн хүн түжигнэдэг
Буурлаас хүүхэд хүртэл бүгд энд хүрч ирдэг
Хотын аль ч хязгаараас микробусны чиглэлтэй
Ховор юм энд үгүй бүхий л зүйлс чингэлэгтээ
Эзнээ хүлээнэ гэхдээ удаан биш
Эндээс юм авах нь хямсгаруудад гутамшиг
Илүү үнтэйгээр дэлгүүрүүдэд худалддаг

Эзнээ хүлээнэ гэхдээ удаан биш
Эндээс юм авах нь хямсгаруудад гутамшиг
Илүү үнтэйгээр дэлгүүрүүдэд худалддаг
Ижил барааг энд хамгийн хямдаар нугалдаг
Эрхэм ганзагачидийн байрлах оффис нь
Иргэн хүний энгийн хэрэгцээгээр бизнэс хийнэ
Ариун хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулдаг
Ажилсаг зүтгэл гавьяаг эндээс харж болдог
Өвөл зун намар хавар халуун нар хүйтэн жавар
Өч төчнөөн зовлонг үл тоон зарцуулна цаг заваа
Тэдний зүгэл тэдэнд багадсан гэх шалтаг үгүй
Хар захын амьдралд амсхийх завдал үгүй
Эндээс хагартлаа баяжсан нь бараг үгүй
Эгэл ардын супер маркет арга үгүй
Эдийн засгийн гол төв маргахгүй
Хэн ч маргахгүй хэн ч маргахгүй
Хаанаас ч гэсэн ийшээ ардын мөр тасардаггүй
Халаасны минь хэмжээнд тохирсон газар нэг ийм
Хямд үнийн сонголт үүнийг хар зах гэдгийм
Хар зах гэдгийм Хар зах гэдгийм
Хөгшин залуу хосууд бас ганц бие
Алхаж гүйхийг энэ газрын аяз гэе
Зовлон жаргал энэ хэмнэлд нь таанц хийе
Алив хэмнэл мэдэр дээр нь панз хийе
Ёндоотой наймаачны нүүүрэнд нь гал гийнэ
Овжин ухаант хурц яриа энд халгина
Дотроо халаах жагрий аягандаа цалгина
Ажилгүй гэх нэр төрийн дансанд ч
Бутархай мөнгө шиг мухарт шигдээгүй
Хийт ардуудын хэрэгцээг нь залгаад
Бүүдгэр, гялгар хүнийг бүгдийг нь ялгаагүй
Эгнээд эзнээ хүлээх бараа олон янзын
Яриад ав өмсөөд үз алив байз гэнэ
Авах өгөх амьдралын хөг аяз гэнэ
Алив хэмнэл мэдэр дээр нь панз хийе
Эндээс хагартлаа баяжсан нь бараг үгүй
Эгэл ардын супер маркет арга үгүй
Эдийн засгийн гол төв маргахгүй
Хэн ч маргахгүй хэн ч маргахгүй
Хаанаас ч гэсэн ийшээ ардын мөр тасардаггүй
Халаасны минь хэмжээнд тохирсон газар нэг ийм
Хямд үнийн сонголт үүнийг хар зах гэдгийм
Хар зах гэдгийм Хар зах гэдгийм
Хар хорин Хүчит шонхор Барс Бөмбөгөр Нарантуул
Энэ газрууд харанхуй
Аргагүй ардаас тасарсан сайд даргачууд
Авгай хүүхэн эргүүлхэс биш
Амьдралыг минь харах ч үгүй
Хаах түй гэж нүүрлүү минь нулимсан
Хангалуун тэр баякуудын
Нууцаар шаадаг шулмас нь
Арван айл амьдарч болох айхтар хэрэглээтэй
Айлчилдаг дэлгүүр хоршоо үнийн санал нь зэргэлээтнэ
Зах дээр талх лав гурван зуу биш ч гэлээ
Замбраагүй үнэтэй брэндүүдтэй жишиж хэлэв
Ариун цэвэр гэж айхтар шалтаг бүү тооч
Арван мянга зах ороод үхсэнгүй би тоож
Лангууны түрээс гуйгаагүй төрөөс
Наймаачин бүрээс авдаг бас татаас
Дотор биш гадаа
Хүнс эсвэл бараа
Бараг л ганцаараа өөрийн гараараа
Хөлс хүчээ зарна тэднийг анзаараад
Шоолох нь бас шараа
Хараач мудакаа
Эрхэлж гэртээ хэвтсэн бацаануудийг харчаарай
Энэ зах дээр хөдлөх хүмүүс тэднээс бол арчаатай

Like us on Facebook.....
-> Loading Time :0.0084 sec